
Blog Archive
Powered by Blogger.
Bachata dance
Бачата гэдэг нь Доминиканы ядуусын хороололд болдог байсан нийтийн үдэшлэгийг нэрийдсэн үг бөгөөд язгуур романтик, хөнгөн дэвүүр аясаа аажмаар гээж гуниглангуй, бодлогоширонгуй ая дантай болжээ. Ихэнх дуу нь ядуу тарчиг амьдрал, биеэ үнэлэлт зэргийн тухай ч хайр дурлал, хардалт, шохоорлын тухай өгүүлэх нь одоо ч уламжлалт онцлог нь хэвээр байна. Хамтлагууд нь ихэвчлэн ердийн испани гитар, ритм гитар, цахилгаан басс гитар, бонго бөмбөр, гуира хэмээх доминикан цохивор хөгжим гэсэн таван зэмсэгтэй байдаг.
Доминиканы “Guarachita” зэрэг радио станцууд 1960-аад оноос буюу 30-аад жил ноёрхсон Трухильогийн дарангуйллын дараагаас бачатаг өдрийн дийлэнх цагт нэвтрүүлэх болсон нь уг урсгал богино хугацаанд түгэхэд голлон нөлөөлсөн гэдэг. Харин Хуан Луис Гверра нарын уран бүтээлчид 1980-аад онд бачатаг орчин цагийн хэмнэлтэй болгож, хөгжмийн найруулгыг нь баруунжсан, мэргэжлийн түвшинд аваачсан нь бачата бүжгийн хөгжилд ихэд түлхэц болжээ. Уламжлалт доминикан бачата бүжиг өдгөө европ болон модерн, танготой хосолсон бачатанго, нийтийн цэнгээний зэрэг олон дэд урсгалтай болон хөгжөөд байна.